
2016 - Үргэлжилж буй
Tomtec/Philips
Эмнэлгийн дүрс боловсруулалт
Ultrasound Workspace — Зүрх судасны хэмжилт хийх, боловсруулах, дүн шинжилгээ, оношилгоо тодорхойлох TOMTEC-ARENA платформд суурилсан цогц программ хангамж.
Системийн тухай
TomTec Imaging Systems нь 30 гаруй жилийн түүхтэй бөгөөд эмнэлгийн дүрс оношилгооны программ хангамжийн салбарт тэргүүлэгч компани юм. Тэдний шийдлүүд нь хэт авиан (ultrasound) дүрсэнд автоматжуулсан, давтан гаргаж болохуйц хэмжилт хийх замаар эмч нарт оношилгооны үр ашиг, чанарыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Кардиологи, радиологи, эх барих эмэгтэйчүүд (OB/GYN), судасны оношилгооны чиглэлд дэлхийн 20,000 гаруй эмч, 600 гаруй эрүүл мэндийн байгууллага тэдний программ хангамжийг ашигладаг. 2017 онд Royal Philips концерн TomTec-ийг өөрийн 100 хувийн охин компани болгосноор ЭРИН Системс нь дэлхийн нэр хүндтэй Philips компанийн ханган нийлүүлэгч, түнш болсон байна.
Бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна уу?
Танд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэ төсөл, эсвэл шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бол манай баг хамт олон туслахад бэлэн байна.
Холбоо барих