Бидний тухай
Технологийн дэвшлээр бизнесийн ирээдүйг бүтээнэ.
Erin Systems нь 2016 оноос хойш дотоодын болон олон улсын байгууллагуудад дэлхийн жишигт нийцсэн энтерпрайз систем, программ хангамжийн шийдлүүдийг найдвартай нийлүүлж байна.

Бидний алсын хараа
ЭНГИЙН БӨГӨӨД ЧАНАРТАЙ ПРОГРАММ ХАНГАМЖИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР БАЙГУУЛЛАГА БҮРИЙГ ХӨГЖИЛД ХӨТӨЛНӨ.

Компанийн тухай
2016 онд байгуулагдсан “Эрин Системс“ ХХК нь дэлхийн мэдээллийн технологийн шинэ ололт, шилдэг арга барилуудыг ашиглан байгууллагын мэдээллийн системийг дараагийн шатанд гаргах зорилготой ажиллаж байна. Бид Банк санхүү, Үүрэн холбоо, Эрүүл мэнд зэрэг олон салбарт тогтвортой, найдвартай программ хангамжийн бүтээгдэхүүнүүдийг амжилттай нийлүүлсээр ирсэн. Бидний гол хүч бол олон улсын туршлагатай, бизнесийн дүрэм журмыг кодонд төгс буулгах уран ухаантай Монгол инженерүүдийн баг юм. Бид тооноос илүү чанарыг эрхэмлэж, түншүүддээ урт хугацааны бодит үнэ цэнийг хариуцлагатайгаар хүлээлгэн өгдөг.

Бидний үнэт зүйлс
01
Чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ
Мэргэшсэн чиглэлдээ төвлөрч, алдаагүй, тогтвортой ажиллагаатай программ хангамж бүтээдэг.
02
Мэргэжлийн хандлага
Төсөл бүрд чин сэтгэлээсээ хандаж, оновчтой шийдлийг хариуцлагатай гүйцэтгэнэ.
03
Найдвартай түншлэл
Тооноос илүү чанарыг эрхэмлэж, түншүүдийнхээ бизнесийн өсөлтийг урт хугацаанд тогтвортой, хариуцлагатайгаар дэмжинэ.
04
Хариуцлагатай, нөхөрсөг хамт олон
Ажлын уян хатан нөхцөлөөр багийн бүтээмжийг дэмжиж, албан тушаалын зааггүй халуун дулаан, нээлттэй соёлыг эрмэлзэнэ.
Стандарт, Арга барил
Scrum
Төслийг богино хугацаанд, үе шаттай найдвартай нийлүүлэх уян хатан арга барил.
ISO 9001:2015
Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах олон улсын менежментийн систем.
Test Driven Development
Код бичихээс өмнө тестийг боловсруулж, алдаагүй бүтээгдэхүүн нийлүүлэх аргачлал.
Clean Architecture
Системийн дотоод бүтцийг зөв зааглах, тогтвортой ажиллах кодын архитектур.
Domain-Driven Design
Бизнесийн онцлогт яв таг нийцсэн, өргөжих боломжтой системийн загварчлал.
Human-Centered Design
Хэрэглэгчийн зан төлөвт суурилсан, хамгийн хялбар, ойлгомжтой интерфейсийн шийдэл.

Бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна уу?
Танд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэ төсөл, эсвэл шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бол манай баг хамт олон туслахад бэлэн байна.
Холбоо барих

